Saturday, May 16, 2015

Олимпиадын чээж бичиг

Зан чанар \ 5- р анги \
Хэрэв хүний зан чанар нөхцөл байдлаар тодорхойлогддог бол уг нөхцөл байдлыг хүнлэг болгох хэрэгтэй. \ К. Маркс \
Хүн бүхний зан чанарт хугалж нугалахын аргагүй нэгэн зүйл бий агаад тэр бол зан чанарых нь ноён нуруу юм. \ Г. Лихтенберг \
Аливаа хүний чанарыг түүний зан чанараар нь тодорхойлдог. \ Аристотель \
Авьяас билгийг ганц нэгээхэн зүйлээр тааварлан мэдэж болно.Харин хүний зан авирыг мэдье гэвэл байнгын харилцаа хийгээд хугацаа шаарддаг. \Г.Геней \
Зан төлөв хүнтэй хамт төрдөггүй харин хүмүүжлийн явцаар бий болж амдралын туршид төлөвшинө. \ Н.А. Добролюбов \
Хүний зан төлөв гэж ёс суртахууны дадал заншлын цогцолборыг хэлнэ.\ Стендаль \
Царай зүс муутай хүн бол будаг шунхаар халхална гэж бодож болох.
Харин зан муутай хүн тэгж болно гэж үү? \ Вольтер \
Аиваа юманд цөхрөхгүй байх нь жинхэнэ зан төрх мөн. Ер нь хэн байх нь хүнд гол биш .
Харин ёс суртахууны хатуу дэглэмтэй ,зорилготой байх нь чухал. \А.М. Герцен \
Хаврын тэнгэр шиг зан бол хамгийн адгийн зан мөн. \Ж. Лабрюйер\

ЗӨВ БИЧИЖ СУРАХ ХЯЛБАР АРГА

ЗӨВ БИЧИЖ СУРАХ ХЯЛБАР АРГА
Өнөөдрийг хүртэл зөв бичих дүрмийг заахад доорх үндсэн дутагдал гаргасаар байна. Сургалтын уламжлалт технологийн хоцрогдол болон түүний арга зүйн үндэстэй холбоотойгоор сургалтын нэгжийг багасгах гэж нэрлэж болмоор байна. Өөрөө хэлбэл нэг дор,нэгж хугацаанд заавал зохих харилцан шүтэлцээтэй дүрмийг таслан хэсэглэж зааж,бүхэл бүтэн тогтолцоог алдагдуулснаас хүүхдэд тогтолцоот мэдлэг чадвар суухгүй байна. Тухайлбал:
Төрөл ухагдахуунуудын хоорондын амин холбоог тасалж өөр өөр хичээл болгон үзсэнээр тэдгээрийн цаг хугацааны хувьд нэгдмэл байх нөхцөлийг алдагдуулдаг.
Цаг хугацааны хувьд өөр өөр завсруудад хуваагдан судлагдах мэдлэгийн элементүүдийг нэг орон зайд байвал зохих байранд ньтавинтэдгзэрийн харилцан нөхцөлдөх зүй тогтол,харьцуулан жишигдэх,ижил төстэй болон ялгаатай талуудыг илрүүлэн тавих боломжгүй болдог.
Харилцан холбоотой юмс үзэгдэл,шинж чанар,зүй тогтол бие биеэс нь саланги тусгаар байдлаар судалдаг.
Хичээлийн агуулгын хэлний тогтолцоог ялган таниулж тухайн шинжлэх ухааны аливаа баримтыг олон төрлийн \хэл ярианы , зураг дүрслэлийн,товч бичиглэлийн томъёоны гэх мэт\-хэлээр илэрхийлэх боломжийг үл ашиглах зэрэг дутагдал байна. Дээрх дутагдлыг арилган зөв бичих хялбар арга байна.
Зөв бичих хялбар арга гэдэг нь:
Та 4 цагийн дараа л зөв бичих аргатай болоод зогсохгүй өөрийнхөө зөв бичсэн эсэхийг шалгадаг аргатай болно. Тэр нь:
1.Түлхүүр мэдлэг эзэмшинэ.
2.Зөв бичих баримжаатай болно.
3.Зөв бичихалгоритм хэрэглэх
 
4.Зөв бичих томъоныхэлд суралцах болно.
Зөв бичих алгоритм гэдэг нь:
Та оюуны таван үйлдэл хийхэд гарцаагүй зөв бичих болно
 
Хэл бичигт томъёоны \товч бичиглэл\хэл ашигласан нь зөв бичсэн эсэхээ шалгах аргатай болох юм.
Багш нарт тайлбар болгоход:
Энэ аргын:
Шинжлэх ухааны үндэслэл нь тогтолцоон шинжилгээний арга судлалд тулгуурлах
Сэтгэл зүйн үндэс нь зөв бичих баримжаа эзэмшүүлэх
Дидактикийн үндэс нь нэгжийг томсгон заах арга
Менежментийн үндэс нь
а). Түлхүүр мэдлэг олгох
б).Зөв бичих баримжаа эзэмшүүлэх
в).Зөв бичих арга буюу алгоритм хэрэглэх
г). Зөв бичих дүрмийг зангидан бүлэглэж заах
д). Өөрийгөө шалгах аргад сургах
е).Наадангаа зөв бичиж сурах гэсэн дараалалтай заах юм шүү.
Зөв бичих гэж юу вэ?
Энэ асуултанд хариулахын тулд монгол хэлний үгийн тогтолцоотой танилцана.
Үг авианаас бүтдэг,тэр нь эгшиг, гийгүүлэгч авианы л хослол байдаг.
Та нар а,о,у,э,ө,ү,и эгшиг авиагаар үг бүтээнэ үү.
Бүтэхгүй байна.
Тэгвэл г,р,м гэх мэт дан гийгүүлэгч авиагаар үг бүтээ дээ.
Болохгүй
Тэгвэл дээрх эгшиг ба гийгүүлэгчээр үе, үг бүтээгээрэй
гар гам ар ам
гэр гэм эр эм
 
гор гом ор ом
 
гур гум ур ум
 
гөр гөм өр өм
 
гүр гүм ур үм
 
.гэх мэт эгшиг гийгүүлэгч хоёр шүтэлцэн үг,үе бүтжээ.
Үгийг зөв бичнэ гэдэг нь:
Эгшиг, гийгүүлэгч авиаг шүтэлцүүлнэ гэсэн үг ажээ. Жишээ нь:
 
Гар + м = Гарам Гар + л = Гарал
 
Гар + нгуут = Гарангуут Гар + вч = Гаравч ‘гар’ гэсэн үгэнд \залгавар\ бүтээвэр залгахад яагаад эгшиг бичив?
Эгшигт гийгүүлэгч эгшиг шаардсан тул эгшгээр амилуулж эгшиг, гийгүүлэгч 2 шүтэн барилдаж байна. Өөрөөр хэлбэл эгшгээр гийгүүлэгчийг амилуулжээ.
Тэгвэл:
Гарам + аар = гармаар
 
+ ыг = гармыг
 
+ аас = гармаас
 
+ ууд = гармууд гэж урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад
яагаад "а" балархай эгшиг гээгдэв?
М - эгшигт гийгүүлэгчийн араас урт эгшиг орохлоор өмнөх балархай эгшиг шаардлагагүй болжээ.Өөрөөр хэлбэл ардах эгшигтэйгээ шүтэн барилдсан байна.
Бид хэлний үгсийг хэл яриа болгохын тулд түүнд янз бүрийн бүтээвэр дагавар,нөхцөл залгадаг учиртай.
Жишээ нь: гол...гар...морь...гар...гэвэл ойлгохгүй.
Голын гармаар мориор гарлаа гэвэл үг маань хэл яриа болжээ.
Тэр өгүүлбэрийг бүтээж буй үгийг зөв бичихийн тулд ямар үгэнд ямар бүтээвэр залгахад эгшиг, гийгүүлэгч хоёрыг хэрхэн шүтэлцүүлэх вэ? гэсэн асуудлыг шийдвэрлэнэ.
Гол+ын , гар+м+аар , морь+оор , гар+лаа \Голын гармаар мориор гарлаа \ гэж бичихэд бүтээврүүдийн нийлц дээр эгшиг бичих эсэх, гээх эсэх, Ь-И болох эсэх дүрэм гарч байна.
Өөрөөр хэлбэл балархай эгшиг бичих эсэх,гээх эсэх,"ь" тэмдэг "и"болох эсэх гэсэн дүрмээр бичнэ гэсэн үг.
Зөв бичиж сурахын тулд бид эгшиг гийгүүлэгчийг шүтэлцүүлдэг тул үгийн төгсгөл , залгаварын эхний авиа буюу үсгийг зайлшгүй мэдэхшаардлага гарч байна. Иймд зөв бичиж сурахын тулд заавал мэдэж, түүнийгээ хэрэглэх мэдлэг чадвар хэрэгтэй боллоо. Тэр нь юу вэ? "Түлхүүр мэдлэг" юм.
НЭГ. ТҮЛХҮҮР МЭДЛЭГ
Зөв бичиж сурахын тулд авиа ба үг зүйн доорх мэдлэг чадвар эзэмшүүлнэ.
Эгшиг ба гийгүүлэгчийн ангиллыг сайтар мэдэх
Үгсийг нэр ба үйлийн хувиллаар цээжээр хувилган хэлж сурсан байх
Хувилгасан үгээ бүтээврээр задлан бичдэг болох
Бүтээвэр ямар авиа "үсэг"-ээр төгссөн, эхэлсэн болохыгтодорхойлж товч бичиглэл хийж сурсан байх
Товч бичиглэл хийхийн тулд үгийн төгсгөлийн бүтээвэр эхнийүсгийг тэмдэглэх томъёо хэрэглэж сурсан байх. Ийм мэдлэгчадварыг зөв бичихтүлхүүр гэж байгаа юм. Энэ түлхүүрийг эзэмшиж чадвал 400000 үгийг зөв бичих хялбар аргатай болох юм.
За одоо түлхүүр мэдлэгтэй болцгооё.(загвар 1)
1. Үсгийн ангилалтай танилцъя.
- Загварыг сайтар ажиглаарай
Ажигласан бол ярилцъя.
Кирилл үсгийн цагаан толгой хэдэн үсэгтэй билээ.
35 үсэгтэй
Түүнийг хэд хуваасан байна?
Эгшиг 13
Гийгүүлэгч 20
Тэмдэг үсэг "ь,ъ" гэж гурав хуваажээ.
За цааш нь ажиглаарай.Эгшгийг юу гэж ангилж вэ?
 
Эгшгийг үндсэн 7, туслах 6, гээд түүнийгээ эр, эм, саармаг гэж ангилжээ. Харин гийгүүлэгчийг эгшигт 7, заримдаг 9 онцгой 4 гэжээ. За бид нар үсгийн ангиллыг мэддэг боллоо.
Энэ ангиллын тухай мэдлэг хэзээ хэрэг болох вэ?
-Бодоорой
-Дөхүүлэх асуулт тавья
Бид үгийг юугаар бичдэг билээ?
Үсгээр бичдэг.
Тун зөв.Тэгвэл үсгийн ангиллын мэдлэг хэдийд хэрэглэгдэх вэ?
Үгийг зөв бичихэд л хэрэг болно.
Тайлбар: Монгол хэлний үг 400000 гаруй гэж эрдэмтэд тооцоолсон байдаг. Түүн дээр 400 гаруй дагавар, нөхцөл залгаж бид хоорондоо ярилцдаг билээ. Тэр яриагаа бичиж тýмдэглэхэд зөв бичих дүрэм хэрэгтэй болдог юмаа.Тэгвэл зөв бичих гэж юуг хэлээд байгаа юм бэ? гэвэл,
Дээр дурдсан 400000 үгэн дээр 400 гаруй дагавар нөхцөл залгах нийлц дээр балархай эгшиг бичих эсэхийг шийдвэрлэхийг хэлж байгаа юм.
Дараах үгийн бүтцийг ажиглаарай: Хам + т + р + л + ж + уул + сан + ы
Хам гэсэн язгуур утгат хэсгийн араас 7 бүтээвэр \залгавар\ угсруулан залгажээ.Ийм ч учраас монгол хэлийг залгамал хэл гэдэг байна.
Жишээ нь: Хамтралжуулсны гэж утгат хэсгүүдийг залгахад балархай эгшгийг бичих эсэх, гээх эсэх дүрэм хэрэглэжээ.
Онцгойлон анхаараарай.
Кирилл бичигт "БАЛАРХАЙ ЭГШГИЙН" дүрэм гэсэн ганцхан дүрэм байдаг гэж хэлж болно.Үсгийн ангиллыг мэдсэнээр бид монгол хэлний үг юугаар төгсдөг түүнд залгадаг бүтээвэр буюу дагавар нөхцөл эгшиг эсвэл гийгүүлэгчээр төгсдөг ба эхэлдгийг мэдлээ ..
1. Одоо мэдлэгээ хэрэглэе!
Дараах 3 багананд бичсэн үгийн төгсгөлийг ажиглацгаая.
Газар Хана агь
Гадас Тооно гууль
Ном Хуруу тоть
Орон Хөгнө унь
Нутаг Хөрөө сааль
Ааруул Хуурай сахь
Навч Хорхой захь
Цамц хэлтгий охь
Олз Салхи боль
Үг хэдэн төрлийн төгсгөлтэй байна вэ?
3-хан янзын төгсгөлтэй юм.
Тухайлбал:
Гийгүүлэгч
Эгшиг
"Ь"-тэмдгээр төгсчээ.
Онцлон тогтоогоорой! 400000 үг гуравхан төрлийн төгсгөлтэй ажээ.
 
Одоо бүгдээрээ үгийн нөхцөл,дагавар ямар эхлэлтэй байгааг ажиглая!
\загвар 2\
НЭР БА ҮЙЛИЙН НӨХЦӨЛ
\Загвар2\.
За залгавар бүтээврүүд ямар эхлэлтэй байна вэ?
Бас л гуравхан янзын эхлэлтэй юмаа.
Юугаар эхэлж байна
Урт эгшгээр -ээ \-аар,-ээр, -оор,-өөр,-аач-ээч,-ооч,-өөч г м\
Гийгүүлэгчээр 7,-9 \-лт,-вч,-нцар, -втар,-цгаа,-схий,-ж,-ч \
Я¨Е Ё-туслах эгшгээр эхэлдэг ажээ.
Онцлон тогтоогоорой - Богино эгшгээр \а,о,у,э,ө,ү,и\ эхэлсэн дагавар, нөхцөл байдаггүй юм шүү!
3. Одоо мэдлэгээ хэрэглэж үгийг задлан шинжлээд бүтээврийн эхлэл төгсгөлийг товч бичиглэл хийж, тэмдэглэж сурцгаая.
Үгийг утгат хэсгээр задалж нийлцийг тодорхойлох нь
ном+ыг ГАЗАР+Т од+д
7+ЭЭ 7+9 9+9
УНШ+ААЧ УНШ+НА ҮЗ+СЭН
9+ЭЭ 9-н\э 9-9\э
БИЧ+ЛЦ МОД+ТОЙ ЯВ+Я
9-7 9+9\Э 7+Я
Дараах үгсийг дээрх загвараар задлаад, үгийн төгсгөл, залгаврын эхлэлийг тодорхойлон товч бичиглэл хийнэ үү. /Ард байгаа томъёоны тайлбартай танилцаарай/
Жишээлбэл: нэм + лт
7+7 гэх мэтээр.
нэмнэ нэмж нэмэхээр нэмдэг нэмээрэй
 
нэмлээ нэмнэ нэммэгц нэмсэн нэмээсэй
нэмэв нэмээд нэмтэл нэмэх нэмжээ
 
нэмсээр нэмэвч нэмнээ нэмэнгүүт нэмэв
Бид Түлхүүр мэдлэгтэй боллоо.Үүнд:
35 үсгээ ангилж чаддаг боллоо.
Үгийг хувилгаж, түүнийгээ утгат хэсгээр задалж сурлаа.
Утгат хэсгийн эхлэл, төгсгөлийг тодорхойлж товчоор тэмдэглэж сурлаа.
Одоо зөв бичих дүрмээ үзэцгээе. Бид монгол хэл залгамал хэл гэдгийг дээр үзсэн. Залгамал хэлний хамгийн ерөнхий зүй тогтолд тулгуурлан зөв бичих баримжаатай болъё. Монгол хэлний 400000 үгийг зөв бичихэд 4-хөн дүрэм хэрэглэдэг юм. Үнэмшиж байна уу. За. Үзье.
ХОЁР. ЗӨВ БИЧИХ БАРИМЖАА
Загвар.3 –ыг уншъя. Монгол хэлний үг 400000, түүн дээр 400 гаруй бүтээвэр залгахад дүрэм шаардана. Тэр 400000 үг төгсгөл хэд вэ? - гуравхан: 
1. Гийгүүлэгчээр \7 ,9 \
2. Эгшгээр \э, ээ, эй \
3. Зөөлний тэмдгээр \ь \ төгсөнө..
Монгол хэлний бүтээвэр буюу залгавар бас л гурван янз байна гэдгийг загвараас харж байгаа биз дээ.
1. Гийгүүлэгчээр \--7, --9, : 7\э, --9\э \
2. Урт эгшгээр \- ээ \
3. – я, -ё, е Энэ гурван төгсгөлийн дараа мөн 3 төрлийн залгавар залгахад бүтээврүүдийн нийлц дээр ердөө дөрөвхөн дүрэм хэрэглэгдэж байгааг мэдэх болно. Хэвтээ босоо тэнхлэгийн уулзвар дээр:
Балархай эгшиг бичих эсэх
Балархай эгшгийг гээх эсэх
 
"Ь" тэмдэг "И" болох эсэх
Я, Ё, Е - нөхцөлийг Ъ, Ь тэмдгээр тусгаарлах дүрэм байгаа юм.
Бид үгээ утгат хэсгээр задлаад ямар төгсгөлийн дараа ямар эхлэлтэй залгавар орсныг тодорхойлоод түүнийгээ товч тэмдэг буюу томъёоны хэл ашиглах учраас одоо товч бичиглэл буюу томъёоны хэлтэй танилцъя.
Гурав. Томъёоны хэл
Бидний зөв бичих үйл ажиллагаа бол ухамсартай үйл байх учиртай. Өөрөөр хэлбэл ямар төгсгөлтэй үгэнд ямар эхлэлтэй залгавар залгахад эгшиг гийгүүлэгч хэрхэн шүтэн барилдаж байгааг ухамсартай гүйцэтгэж байгааг томъёоны хэлээр илэрхийлж товч бичиглэл хийж байгаа юм. Энэ хэл хэрэглэсэн нь дараах боломжуудыг бидэнд олгож байгаа юм. 
1. Зөв бичих үйлийг ухамсартай гүйцэтгэх
 
2. Зөв бичих аргад сургах
3. Зөв бичих дүрмийн хураангүй хүрд бүтээх улмаар
4. Өөрийгөө шалгах боломж олгож байна.
Томъёоны хэлтэй танилцъя.
7 - эгшигт гийгүүлэгч
9 - заримдаг гийгүүлэгч
7/9/ - алин ч байж болно
79 - дараалсан 2 гийгүүлэгч
 
Сх - тч эгшиггүй
+х - тодосгон холбох нөхцөл
н\э - хэлний үзүүрийн -н
г\э - хоолойн -г
7\э - ардаа эгшигтэй 7
9\э - ардаа эгшигтэй 9
7ь - зөөлөрсөн эгшигт
9ь - зөөлөрсөн заримдаг
Ж,ч,ш\и\ - зөөлрүүлэхгүй
- л үйл үг үүсгэх дагавар
Л,м,н,в - үгийн дунд \-б\ бичих
Э - богино эгшиг
Ээ - урт эгшиг
Эй - хос эгшиг
Я,ё,е - туслах эгшиг
7\и\7 : 9\и\9 зөөлрүүлэх ‘и’
Нэмэх тэмдэг бол залгах гэсэн утга
Тэнцүүгийн тэмдэг нь яах вэ? гэсэн асуулт юм.
Бид монгол хэл залгамал хэл болохыг дээр дурдсан. Залгамал хэлний хамгийн ерөнхий зүй тогтолд тулгуурлан зөв бичих баримжаатай болох хялбарарга байна. \Загвар 3\-тай дэлгэрэнгүй танилцахын тулд харилцан ярилцъя..
Асуулт 1: Монгол хэлний уугуул язгуур үг хэд вэ?
-400000 үгтэй.
Асуулт 2:Түүнд залгаж хэл яриа болгодог бүтээвэр хэд вэ?
-400 гаруй залгавар бүтээвэртэй.
 
Асуулт 3:Тэр 400000 гаруй үг хэдэн төгсгөлтэй байна вэ?
-3төрлийн төгсгөлтэй
 
Тухайлбал:
Гийгүүлэгчээр 7\9 \ном, нас ам, ах г м\
Эгшгээр \урт, богино,хос\ \-ээ, -э,-эй\ \бороо,бага, хорхой\
"Ь" тэмдгээр төгсдөг ажээ. \ахь, амь сорь,боть,бодь \
Үүнээс өөр төгсгөлтэй үг бий юу?
байхгүй
Яагаад?
Монгол хэлний цагаан толгойн үсэг эгшиг,гийгүүлэгч,зөөлнийтэмдэг гэсэн 3 төрлийн үсэгтэй билээ.
Маш зөв
Асуулт 4:Монгол хэлний залгавар бүтээвэр хэдэн янзын эхлэлтэй вэ?
-3 төрлийн эхлэлтэй
 
-Юугаар эхлэх вэ?
\+7\ \+9\ гийгүүлэгчээр
урт эгшгээр \ -ЭЭ\
Я + Ё + Е - эгшгээр эхэлнэ.
Богино эгшгээр эхэлсэн \а, о, у, э, ү, ө, и\ залгавар хэн хэлэх вэ?
Байхгүй
Зөвхөн\Я, -Ё, -Е\ туслах эгшиг буюу биеэр хувилгах залгавар байдаг юмаа.
Бид 400000 үг гуравхан төгсгөлтэй, 400 гаруй залгавар гуравхан эхлэлтэй байдгийг мэдлээ.Бид зөв бичихийн тулд 400000 үг,400 залгавар залгах тухай бодохгүй.Харин 3 төгсгөл 3 эхлэл хэрхэн шүтэлцүүлэхийг мэдэх хэрэгтэй боллоо.Зөв бичих загвараа ажиглая.(загвар 3.)Босоо тэнхлэгт үгийн төгсгөлийг товч томъёогоор тэмдэглэжээ.Хэвтээ тэнхлэгт залгаврын эхлэлийг товчоор тэмдэглэжээ.Хэвтээ босоо тэнхлэгийн уулзвар дээр ямар дүрмээр бичихийг товчоор тэмдэглэжээ.
Хэвтээ босоо тэнхлэгийн огтлол дээр ямар дүрэм гарч байгааг үзье.
7\9 +7\9 гэж гийгүүлэгчийн дараа гийгүүлэгч орвол балархай эгшиг бичнэ,бичихгүй \ус- рхаг, чих-вч, яв- схий гм\
7\9 + ээ = гэж гийгүүлэгчээр төгссөн үгэнд урт эгшиг орвол балархай эгшгийг гээнэ,гээхгүй \атар-аас, хоног-ийн,хөхтөн-ийг,тайдас-ууд гм \
7\9 + Я,Ё,Е = орвол Ъ, Ь - тэмдгээр тусгаарлах эсэх \ор-ё,тат-я,хүс- е\
 
Ь + 7\9 \ээ,я,ё,е\= орвол ‘Ь’ – ‘И’ болох эсэх \морь-л, барь-ж\ гэсэн дөрөвхөн дүрэм л байдаг юм. Бусад тохиолдолд эгшиг гийгүүлэгч авиа шүтэн барилдах учир \ав - аач, түл - ээ, уя - аа \ шууд залган бичдэг байна.
Гийгүүлэгчээр эхэлсэн бүтээвэр орвол балархай эгшиг бичих эсэх
Урт эгшгээр эхэлсэн бүтээвэр залгахад балархай эгшгийг гээх эсэх
Я, Ё, Е орвол Ъ, Ь тэмдгээр тусгаарлах эсэх
3өөлний тэмдгээр төгссөн үгэнд залгавар залгахад "ь"тэмдэг "и" болох эсэхийг шийдэх юмаа.Ямар чүгэнд залгавар залгахад ердөө 4 –хөн дүрэмд хувааж чадах юм бол бид зөв бичих баримжаатай болох юм.
Арван зургаан сая үгийг зөв бичихэд зөвхөн 4 дүрмээр л бичдэг юм байна. Одоо үг тус бүрийг бичих арга буюу алгоритм зааж өгье.\Загвар 4\
ДӨРӨВ . ЗӨВ БИЧИХ АРГА БУЮУ АЛГОРИТМ
Аливаа үгийг зөв бичихийн тулд нарийн дэс дараалалтай үйл хийж, зөв үр дүнд хүрэх, зөв буруу бичсэн эсэхээ шалгадаг аргыг зөв бичих алгоритм гэнэ.
\загвар4\
Зөв бичих "алгоритм буюу мөрдлөг"-ийг зааж өгье.Үгийг бичихийн тулд дээрх 5 дарааллаар ажиллахад алдаагүй бичиж чадахаар барахгүй өөрийн болон бусдын зөв бичсэн эсэхийг шалгаж чадна.
Алгоритм буюу эрэмбэт мөрдлөг \загвар 4 –ийг ажиглаарай\ Үгэнд ямар нэгэн бүтээвэр залгахад дараах 5 дарааллаар бичнэ.
 
Задална хам+лц
Тодорхойлно 7+7
Таамаглана Э, Э-гүй
Шийднэ хамалц
Шалгана 7+7=Э
Алгоритмийг ажиглаад ойлгож байгаа биз дээ: Тайлбарлая:
Задална - гэдэг нь бичих үгээ утгат хэсгээр нь задлан бичнэ.
 
Жишээ нь: хам+лц, магт+в, магт+ж, магт+саар гэх мэт.
Тодорхойлно - гэдэг нь үг ямар төгсгөлтэй, залгавар ямар эхлэл (бүтэц)-тэй болохыг тодорхойлон товчоор тэмдэглэнэ.
 
Жишээ нь: хам+лц магт+в магт+ж магт+саар
7+7= 9+7= 9+9= 9+9\э=
Сонгоно - гэдэг нь тулгуур дохио буюу товч бичиглэлээ харж нөгөө 4 дүрмийн аль тохирохыг баримжааны загвараас сонгож авна гэсэн үг.
 
Жишээ нь: хам+лц магт+в гийгүүлэгчийн дараа гийгүүлэгч орсон орсон тул 1-р дүрэм буюу балархай эгшиг бичнэ, бичихгүйг сонгож (Э,Э-гүй) авна.
7+7 (9+7=)
 
Шийднэ - гэдэг нь балархай эгшиг бичих эсэхээ өөрөө шийдээд бичнэ.
Жишээ нь: , хамалц ,магтав,магтаж ,магтсаар гэж бичнэ.
Шалгана - гэдэг нь одоо өөрийгөө шалгана гэсэн үг. Шалгахдаа зөв бичих дүрмийн доорх хураангуйгаас \загвар 5\ шалгана.
Зөв бичих дүрмийн хураагуйн "Балархай эгшиг" бичих дүрмийн:
(Дүрмийн хураангуй)
1-рт: 7+7=э
 
2-рт: 9+7=э
 
3-рт: 9+9=э
 
4-рт: 9+9\э=э-гүй гэсэн дүрмээр бичсэн тул зөв бичжээ.
Зөв бичих дүрмийн хураангуй бол ердөө бидний үржүүлэхийн хүрдтэй адил юм. Жишээ нь: 9*9=81 байдаг бол 9+9=э буюу заримдгаар төгссөн үгэнд заримдгаар эхэлсэн дагавар орвол эгшиг жийрэглэнэ гэсэн дүрмийн хураангуйлан тэмдэглэсэн хэрэг юм. 7,9-гэсэн цифр тооны утга заахгүй харин тодорхой ухагдахууныг тэмдэглэсэн товч бичиглэл юм.
 
Зөв бичих дүрмийн хураангуйг ашиглаж сурахын тулд товч тэмдэглэлийг дахин уншъя
Товч бичиглэлийн тайлбар:
7 - эгшигт гийгүүлэгч
7\э - ардаа эгшигтэй эгшигт гийгүүлэгч
9 - заримдаг гийгүүлэгч
9\э - ардаа эгшигтэй заримдаггийгүүлэгч
X - тодосгон холбох нөхцөл \үйлт нэрийн\-ийг х-хэвээр нь бичнэ.
 
Ж\нь: яв+х (7+х)
СХ+ТЧ=онцлох (зөрчдөг) дүрэм
 
СХ- гийн дараа Т,Ч - ийн аль нэг оржээ.
 
Ус+ч=усч (с+ч=э-гүй)
 
Мэх+т=мэхт (х+т=э-гүй)
 
79 - дараалан орсон хоёр гийгүүлэгч
 
Н\э,Г\э хэлний "Н", хоолойн “Г" ялгах эгшиг
 
Хоног+оор
 
н\э-ээ
 
Сонс+но (79+н\э=)
9-н\э гэж тодорхойлно
 
Э - балархай эгшгийг
 
ЭЭ - урт эгшгээр эхэлсэн нөхцөл
 
ЭЙ - хос эгшгээр төгссөн
Э-гүй - балархай эгшиг бичихгүй
 
Г-нэ - балархай эгшиг гээнэ
Г-гүй - балархай эгшиг гээгдэхгүй
Ж,Ч,Ш(и) - үгийн дунд орсон бол уг үсгээр нь бичнэ.
 
Ж- нь: хужир + аас = (ж\и\7+ЭЭ=г-нэ)
И - балархай эгшгийг "и" хэвээр нь бичнэ.
 
Ж-нь: ховил + оор = ховилоор
7\и\7-ээ-гэ-гүй, гэж тодорхойлно. Л – үйл үг үүсгэх дагавар мал+л= -
ЛГА - нэр үг үүсгэх дагавар
 
ЛАГА - нэр үг үүсгэх дагавар
 
7ь - зөөлөрсөн эгшигт гийгүүлэгч\завь, заль, харь, хумь\
 
9ь - зөөлөрсөн заримдаг \захь, бодь, тоть \
97\и - давхар зөөлөрсөн \горви, гархи \
 
Я, Ё, Е - биеэр хувилах нөхцөл гар+я, оч+ ё, хэл+е
Хураангуйлсан тэмдэг нь үсэг ба тоо нь бүтээвэрийн эхлэл, төгсгөлийг, (+) нэмэх тэмдэг нь залгана гэсэн утга, \ = \ тэнцүүгийн тэмдэг нь шийдэх нь гэсэн утгыг илэрхийлнэ. Тэмдэгт бүхэн тодорхой ухагдахууныг товчоор илэрхийлжээ. Иймд бид хураангуй дүрмээ уншиж сурах нь чухал билээ. 7+9=э-гүй энэ дүрмийг уншъя. Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд заримдаг гийгүүлэгчээр эхэлсэн бүтээвэр залгахад балархай эгшиг бичихгүй гэж унших учиртай. Харин долоо дээр нэмэх нь ес гэж ойлгож хэрхэвч болохгүй гэдгийг та нар хэдий ойлгосон биз ээ! Та нар одоо хураангуй дүрмээ хараад л шууд уншмаар санагдаж байгаа биз дээ.
За бид үг бүрийг зөв бичих аргатай боллоо. Энэ 5 дарааллаар ажиллавал ягаад ч алдахгүй. Одоо зөв бичих энэ аргыг хэрэглэж зөв бичих дүрмээ үзэцгээе.
 
Одоо дүрмээ бүлэглэж үзье.
1. Балархай эгшиг жийрэглэх эсэх
2. Балархай эгшиг гээгдэх эсэх
3. ‘Ь’ тэмдэн ‘и’ болох эсэх
4. ‘ь, ъ’ тэмдгээр тусгаарлах дүрэм
 
Монгол үгийн үл задрах язгуурт угсруулан залгаж байгаа залгаврыг бичихэд шаардагдах дүрэм нь эгшигт ба заримдаг гийгүүлэгчийн дүрэмд ихэнх нь хамаарагдаж байгаа юмаа. Эгшигт ба заримдаг гийгүүлэгчээс хамаарч дээрх дөрвөн дүрэм гарчээ.Ийм учраас эхлээд балархай эгшгийн дүрмийг үзэх нь бусад дүрмийг ойлгоход тун хялбар болно.
Балархай эгшгийн эгшигжүүлэх үүрэг.
Зөв бичихэд өмнө эзэмшсэн "Түлхүүр мэдлэг", "Зөв бичих баримжаа", "Алгоритм буюу мөрдлөгөө"-г хэрэглэнэ шүү дээ!
Алгоритмаа ашиглан доорх үгсийг шинжилье:
задална гар+м
тодорхойлно 7+7=
таамаглах "э"бичнэ , бичихгүй
шийднэ гарам
шалгана 7+7=э
 
Яагаад балархай эгшиг бичсэн бэ?
Хэрэв эгшиг бичихгүй бол эшигт гийгүүлэгч "М" эгшиггүй болно шүү дээ.Түүнийг эгшигжүүлэхийн тулд балархай эгшиг бичжээ.
Арай өөр хувилбар авъя.
1. ус + рхаг , унш + лц , чад + мгай
9 + 7 = \Та нар өмнөх загвараар ажиллаад ярилц\
э , э - гүй
усархаг
9 + 7 = э-гүй \2-р дүрмээр бичжээ. Загвар -6 –г үзнэ үү.\
 
- Бас л эгшигт гийгүүлэгчийг эгшигжүүлж балархай эгшиг бичжээ.
Дахин нэг жишээ авъя.
Ид + ш , од + д , тат + схий
9 + 9 =
э , э-гүй \Өмнөх загвараар ажиллаад дүгнэн ярилц\
идэш
9 + 9 = э
Одоо дүгнэлт хийцгээе.
- Дээрх үгсийг бичихэд яагаад \ямар шаардлагаар\ балархай эгшиг бичсэн бэ?
7 + 7 = э
9 + 7 = э \эдгээр дүрмийг уншъя\
9 + 9 = э
Энэ 3 тохиолдолд балархай эгшиг ямар үүрэгтэй вэ?
-Балархай эгшиг эгшигжүүлэх үүрэгтэй оржээ.
Баярлалаа.Тун зөв дүгнэлт хийлээ. Эгшигт гийгүүлэгч ямар ч гийгүүлэгчээр төгссөн үгэнд ороход эгшиг жийрэглэдэг, харин заримдаг гийгүүлэгч мөн заримдгийнхаа дараа ороход эгшиг шаарддаг юм байна. Та нар "гарам , усархаг, идэш" гээд хэлээд үз. Балархай эгшиг хэлэгдэнэ бас сонсогдоно.
Тэгвэл дараах үгсийг хэлээд үзээрэй. Балархай эгшиг утгат хэсгийн нийлц дээр сонсогдож , хэлэгдэж байна уу?
 
Ол + з = олз түл + ш = түлш
 
7 + 9 = э-гүй 7 + 9 = э-гүй
7 + 9 = орвол эгшиг сонстохгүй учир бичдэггүй \жийрэглэхгүй\ ажээ.
Харин: хар+лаа=харлаа хад+жээ=хаджээ
7+7\ээ=э-гүй 9+9\ээ=э-гүй
үз+мэгц=үзмэгц оч+тол=очтол
9+7\э=э-гүй 9+9\э=э-гүй гэж бичихэд яагаад эгшиг жийрэглэсэнгүй вэ? Дүгнэлт хийцгээе.
Та нар залгаварын (-лаа, -жээ, -мэгц, -тол) бүтцийг сайн ажигла.
7, 9 гийгүүлэгчээр эхэлсэн үү?
Эхэлсэн, гэвч тэдгээрийн ард ямар авиа байна вэ?
Эгшиг авиа байна.Түүнийг томъёолохдоо 7\э, -9\э гэж хураангуйлжээ.
Балархай эгшиг бичээгүйн учир юу бол?
Ардаа эгшигтэй учраас өмнөө балархай эгшиг шаарддаггүй юм.
Та нар дасгалыг хийгээрэй.
 
Өгөгдсөн үгэнд өгөгдсөн залгаврыг залгахдаа алгоритм ашиглан бичээд яагаад бичсэн эсэхээ ярилцаж дүрмийн хураангуйгаас шалгаарай.
Одоо дээрх дүрмийг зөрчдөг \гажилт\ тохиолдлыг үзье. 5,6,7-р дүрмийг хураангуйгаас хараарай. /загвар 5 –ын балархай эгшиг гэсэн бүлгийг үзнэ үү./
7+х=э, 9+х=э гийгүүлэгчээр төгссөн үгэнд үйлт нэрийн /тодосгон холбох нөхцөл/ "-х" нөхцөл орвол өмнө нь балархай эгшиг бичиж нэр ба үйл үгийн "-х" нөхцөлөөс ялгадаг юм. Жишээ нь сэвэх үйлт нэр \сэвх-нэр үг\ бас: ус+ч, нас+т, түүх+т, хонх+ч эдгээр үгийг алгоритмийн дагуу бичээд шалгаарай.
Зөв бичиж үү?
За одоо миний задалж бичсэнтэй тохируулаарай.
1. ус+ч=усч 2. нас+т=наст 3. түүх+т=түүхт 4. хонх+ч=хонхч
с+ч=э-гүй с+т=э-гүй х+т=э-гүй с+т=э-гүй
Ийнхүү 9+9=э бичнэ гэсэн дүрмээс гаждаг болохыг сайн тогтоогоорой сх+тч=э-гүй буюу с,х-гийн дараа т,ч орвол эгшиггүй бичнэ гэсэн дүрэм байдаг ажээ.
Балархай эгшгийн ялгах үүрэг
Тайлбар: Монгол хүн “Н” ,”Г” авиаг хэлэхдээ хоёр янз хэлдэг авч нэг үсгээр тэмдэглэжээ. Түүнийг бичигт ялган бичихийн тулд ард нь а,о,э,ө богино эгшиг бичиж ялгадаг юм. Жишээ нь: хан, цан, эн, тан, өн, он гэсэн үгийг хэлэхэд хэл хэрхэн байрлаж байгааг, харин хана, цана, энэ, тана, өнө, оно гэсэн үгийг хэлэхэд хэлний байрлал хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглаарай.
 
Ямар ялгаатай хэлэгдэж байна вэ?
 
Эхний үгсийн “Н” хэлэхэд хэл ерийн байрандаа, харин хоёрдох бүлэг үгийн “Н” –ийг хэлэхэд ерийн байрнаасаа дээш өргөгдөж тагнайд хүрч байна “Н” авиаг хамрын “Н”, хэлний “Н” гэж ялгадаг юм.
Тэгвэл “Н” авиаг хэрхэн ялгаж бичсэн байна вэ?
 
“Н”хэлний үзүүр өргөгдөн хэлж байгаа “Н” –ийн ард а, о,ө,э богино эгшиг бичиж хэлний “Н” –ийг хамрын “Н” –ээс ялгадаг байна.
Дараах хоёр баганын “Г” авиаг хэрхэн ялгаатай хэлж байна вэ?
 
Хэрхэн ялгаж бичиж вэ?.
Баг Бага
Хаг Хага
Нуг Нуга
Торог Торго
Буг Буга
Өрөг Өргө
Эрэг Эргэ
 
1 -р баганын “Г” авиаг хэлэхэд хэл ерийн байрандаа харин 2-р баганын үгийн “Г” авиаг хэлэхэд хэлний уг өргөгдөж хойшоо татагдаж байна. Иймээс “Г” авиаг хэлний “Г” хэлний угийн “Г” гэж ялгаад бичихдээ угийн
 
“Га, гэ, го, гө–гэж ард нь а, о, ө, э балархай эгшиг бичиж ялгадаг байна. Үүнийг балархай эгшгийн ялгах үүрэг гэнэ. Ялгах эгшигтэй бол г\э гэж тодорхойлно.
10-р тохиолдолд буюу дараалан орсон хоёр гийгүүлэгчийн дараа хэлний үзүүрийн "-Н" \на,нэ,но,нө\, хоолойн "-Г” \га,гэ,го,гө\ орвол өмнө нь балархай эгшиг бичнэ.
Жишээ нь:
 
харагд+на=харагдана эрэгд-нэ эрст-нэ өвд-нө давт-на
79\+н\э=э\н\э 79-н\э 99-н\э 79-н\э 79-н\э
 
янз+га=янзага оньс-го аньс-га томс-го 79+г\э=э\г\э 79-г\о 79-г\а 79-г\о
Балархай эгшиг бичих эсэх дүрмийг үзлээ.
 
Өмнө нь үзсэн тулгуур дохио буюу дүрмийн хураангуйг нэгтгэн үзье.
7+7= Э 7+7\э= Э-гүй 7+н\э = шууд \хэмнэ, хамна \
9+7= Э 9+7\э= Э-гүй 9+н\э = шууд \гарга,өргө\ 9+9= Э 9+9\э= Э-гүй э+ \манав хоноц\
7+х= Э 79+н\э=Э-гүй ээ+7 \9\ = шууд \саав,боолт\
9+х= Э 79+г\э =Э-гүй эй+ \харайв,сойж
79+ (н )/г\э= э\н/г\э сх+тч = Э-гүй \өсч, өөхт, өст, хонхч\
Бид балархай эгшиг жийрэглэх, эсэх дүрмийн задаргааг л үзлээ. Эндээс гийгүүлэгчээр төгссөн хэдэн мянган үгэнд гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахад алдахгүй бичих боллоо. Та нар мэдлэгээ бататгаж, хэрэглэж сурахын тулд дараах дадлагыг хийгээрэй.
Дараах дагавар нөхцөлөөр үг бүтээж хувилгаад дүрмийг тодорхойл.
1. -ч, чин үс+чин 2. Унш, хэл
-вч ар+вч -ж, -мащ,-тал,-нгаа,-нгуут
-лан эд+лэн -схий, -ггун, -тугай
-лаг нийгэм+лэг -саар, -вч,-сан,-даг,-лц,-гд
-тан эрдэм+тэн
 
-нцар хивс+нцэр=
 
-гтай хатан+гтай
 
-т алба+т
 
-мад ах+мад
 
Балархай эгшгийг ойлгосон бол дараах дүрмийг түвэггүй мэдэх болно.
Эгшиг гээгдэх эс гээгдэх дүрмийг үзье
Үгэнд ихэвчлэн урт \+ээ\ эгшгээр эхэлсэн залгавар залгахад эцсийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг \бас эцсийн балархай эгшгийг гээх үү? үгүй юу? гэсэн асуудал гарч ирнэ. Тэгэхлээр балархай эгшиг хэдэн үүрэгтэй байгааг тодорхойлох Өөрөөр хэлбэл . балархай эгшиг өмнөх ба ардаа байгаа гийгүүлэгчид шаардлагатай байгаа бол гээхдэхгүй , ганцхан ардах гийгүүлэгчээ эгшигжүүлж байсан бол гээгдэнэ. Жишээ нь: Үгээ алгоритмоор задлан шинжилье
 
өвөл + өөс = өвлөөс
э7э7 + ээ = ?
гээх эсэх
г - нэ
шалгахдаа \гээхдэх гэсэн бүлгийн 1-р дүрмийг хурангуйгаас үз\.
Өвөл - гэсэн үгийн Ө балархай эгшиг нэг үүрэгтэй.Тийм учраас гээнэ.Өөр нэг хувилбар үзье. Өвөл, атар, намар, самар, чөдөр, чимэг, сүүдэр, тойрог, гэх мэт ижил үүрэгтэй балархай эгшигтэй хэдэн мянган үг энэ дүрмээр бичигдэнэ. Арай өөр хувилбар авъя.
Давхар + аас
7\9э\7 + ээ = ?
гээх эсэх
г - нэ
79\э\7 + ээ = г-нэ \2-р дүрэм\
Мөн л ардаа байгаа ‘-р’ - ийг эгшигжүүлнэ. Тэгвэл бас өөр нэг хувилбар шинжилье
 
Хоног + ийн
н\э7 + ээ =
гээх эсэх \2 үүрэгтэй\
гээхгүй
н\э\7 + ээ = г-гүй \гээхгүйн 3-р дүрэм\
Хоног - үгийн балархай ‘О’ эгшиг нь өмнөх ‘Н’ - ийг ялгах , ардах ‘Г’ - гийгүүлэгчийг эгшигжүүлэх 2 үүрэгтэй оржээ.
Татвар + аас
97\э\7 + ээ =
гээх эсэх
г - гүй
97\э\7 + э = г-гүй \гээхгүйн 1-р дүрэм "а" 2 үүрэгтэй.
Одоо бүх зүйл ойлгомжтой байгаа биз дээ.
Тайлбар: Балархай эгшгийг гээх эсэхийг шийдвэрлэхийн тулд балархай эгшгийн өмнөх 4 авиаг \үсгийг\ заавал тодорхойлж байгааг ажигласан бизээ.
Top of Form